Түүх

Сүхбаатар аймгийн МАН-ын хороо нь 1942 оны 2 сарын 28-нд анхдугаар бага хурлаа хийж хурлаас аймгийн намын хороог 36 гишүүн, 3 орлогч, 7 тэргүүлэгчидтэй МАХН-ын дүрмийн ёсоор байгуулагдаж байсан.

2022-02-26 нд Аймгийн намын хорооны XXXI бага хурлаар дарга, дэд дарга, 19 тэргүүлэгчийг сонгож баталж ажиллаж байна. Одоогоор 8474 гишүүнтэй.

Аймгийн хэмжээнд нийт 13 сумын намын хороо 67 үүртэйгээр гишүүд дэмжигчиддээ намын бодлого зорилтыг танилцуулж, хэргжүүлж ажилладаг.


ДЭРГЭДЭХ БАЙГУУЛЛАГУУД

Монгол Ардын Намын дэргэд эрхэм зорилго, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн гишүүдээ оролцуулах, дэмжих, намын үзэл баримтлал, үйл хэргийг сурталчлан таниулах, судалгаа шинжилгээ хийх, иргэдэд тустай олон нийтийн ажилд оролцох чиглэлээр төрийн бус байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.